Үүсгэн байгуулагч

Монголын тогтвортой ирээдүйн төлөө систем бүтээж байна.

Ширэндэвийн Энхцэцэг

Тойрог эдийн засаг
Дижитал паспорт
Үйлдвэрчний өргөтгөсөн хариуцлага

ORCIDhttps://orcid.org/0009-0006-2212-9309

AI Leaders Graduate(2026)

Үүсгэн байгуулагч, Монголын Тойрог Батерейн Санаачилга (MCBI)

Би Чех Улсад автомашины үйлдвэрлэлийн салбарт, Bosch Powertrain Jihlava-д олон жил ажиллаж, чанарын удирдлага болон Европын үйлдвэрлэлийн стандартын дагуу туршлага хуримтлуулсан. Энэхүү туршлага нь үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай менежмент, системийн ач холбогдлыг гүнзгий ойлгоход тусалсан.

Монгол Улсад цахилгаан автомашин, батерейн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ашиглалтаас гарсан батерей, чухал ашигт малтмалын нөхөн сэргэлт, өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлага (EPR), батерейн дижитал паспорт зэрэг асуудлыг урьдчилан төлөвлөх шаардлагатай гэж үзсэн. Иймээс Монголын Тойрог Батерейн Санаачилга (MCBI)-ийг байгуулж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн тойрог эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.